“Үл хөдлөх хөрөнгийн төсөл хөгжүүлэгчдийн институт” Монголд анх удаагаа “Project Forum”-ийг санаачлан зохион байгууллаа. Энэ форумтай цуг Синдикат ярилцлагын 46 дахь дугаар та бүхэнд хүрч байна. Нэвтрүүлгийн зочдоор “Монголын архитекторуудын эвлэл”-ийн хүндэт ерөнхийлөгч Б.Батжав, Голомт банкны Үл хөдлөх хөрөнгийн хэлтсийн захирал Б.Наранжаргал, “Дельта контракшн” компанийн эзэн, “Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо”-ны ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат, “IT Zone” компанийн ерөнхий захирал, “Төслийн удирдлагын институт”-ийн ерөнхийлөгч Н.Баттулга нар оролцлоо. Манай нэвтрүүлгийг текст болон видео форматаар хүлээн авч уншиж, үзнэ үү.
          #үл хөдлөх хөрөнгө
          #үнэ цэнэ
          #барилга
          #үнэлгээ
          #стандарт
          #төслийн удирдлага
          #төсөл
          #төсөл хөгжүүлэгч